Blog
IKHZASAG NEW WAVE Freshers Festival 2026: Шинэ элсэгчдийн аварга шалгаруулах тэмцээн болно

Чингис Хааны нэрэмжит Их Засаг их сургуулийн шинэ элсэгчдийн дунд зохион байгуулагдах “IKHZASAG NEW WAVE Freshers Festival 2026” спорт, ур чадварын наадам 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Их Засаг их сургуулийн Чингис Хаан кампус-т зохион байгуулагдана.

Тус арга хэмжээний зорилго нь оюутан залуусын сонирхлын бүлгийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ өөрсдийн авьяас, ур чадвараа нээн хөгжүүлэхэд оршино.

Тэмцээний төрлүүд

Шинэ элсэгчид дараах спортын төрлүүдээр өрсөлдөнө. Үүнд:

  • 🏀 Сагсан бөмбөг
  • 🏐 Волейбол
  • 🖥 CS2 eSports – 5х5
  • ⚽ Гудамжны хөлбөмбөг – 3х3

“IKHZASAG NEW WAVE Freshers Festival 2026” нь шинэ элсэгч оюутнуудыг нэгтгэж, нөхөрсөг өрсөлдөөн, багаар ажиллах чадвар, спортын идэвх оролцоог дэмжих онцлогтой.

Ийнхүү Их Засаг их сургуулийн шинэ элсэгчид нэгэн дор цуглаж, спортын авьяас, ур чадвараа сорин, их сургуулийн оюутны амьдралынхаа эхний дурсамжийг бүтээх юм.

Энэ намрын хамгийн супер ботгонуудын цуглаанд тавтай морил!

📍 Байршил: Их Засаг их сургуулийн Чингис Хаан кампус
📅 Огноо: 2026 оны 09 дүгээр сарын 26, Бямба гараг
🏆 Арга хэмжээ: IKHZASAG NEW WAVE Freshers Festival 2026