Их Засаг их сургуулийн 2026 оны хичээлийн жилийн шинэ элсэгчдийн тангаргийн баяр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээний үеэр нэгдүгээр курсийн оюутнууд оюутны тангараг өргөж, оюутны үнэмлэх болон сургуулийн энгэрийн тэмдгээ гардан авснаар эрдмийн их өргөөний шинэ гишүүд боллоо.
Тангараг өргөсөн шинэ элсэгчид ийнхүү Их Засаг их сургуулийн оюутны нэгэн хэсэг болж, эрдэм мэдлэгт тэмүүлсэн их сургалтынхаа замналын эхлэлийг тавилаа.
Ирээдүйн эзэд болсон шинэ оюутнууддаа эрдэм номын их үйлсэд нь өндөр амжилт, сурлага хөдөлмөрийн арвин их ололтыг хүсэн ерөөе!
Их Засаг их сургуулийн эрдмийн их өргөөнд тавтай морил!