Жил бүр зохион байгуулагддаг “Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ” асуулт хариултын энэ удаагийн тэмцээнд Их Засаг ОУИС-ийн 8 сургуулийн 180 оюутан 50 баг болон оролцож, мэдлэг оюунаа уралдууллаа.Тэмцээнд 3 даваагаар явагдаж,
I байрт ҮИТС-ийн 123-р бүлгийн “Өрлөг” баг
II байрт ХЗС-ийн 188-р бүлгийн “ Уруд Мангуд” баг
III байрт ХЗС-ийн 105-р бүлгийн “Хас буу” баг тус тус тэргүүлж мөнгөн шагнал, өргөмжлөл гардлаа .Үзэгчдийн дундах тэмцээнд ЧСОУХС-ийн 137 бүлгийн оюутан О.Баярмаа мөн ЧСОУХС-ийн 133-р бүлгийн оюутан Н.Мөнх Эрдэнэ нар идэвхтэй оролцож үзэгчийн шагнал хүртлээ.