Blog
⚖️ “Үндсэн хуулийн эрх зүй 2025” мэтгэлцээний тэмцээний Шилдэг-4-т шалгарлаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн хамтран зохион байгуулж буй “Үндсэн хуулийн эрх зүй 2025” мэтгэлцээний тэмцээний Шилдэг-4 шатанд амжилттай шалгарсан оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын ЭШСА-д нь өндөр амжилт хүсье! 🎉

Тус мэтгэлцээний тэмцээн нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дээд боловсролын сургалтын байгууллагуудын эрх зүйч мэргэжлээр бакалаврын түвшинд суралцаж буй оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг, мэргэжлийн чадвар, мэтгэлцээний ур ухааныг сорьдог нэр хүндтэй арга хэмжээ юм.

Image