Их Засаг Их Сургуулийн хүрээнд 2025 оны 11-р сарын 7–8-ны өдрүүдэд сургуулийн аварга шалгаруулах “Шатар, Даам, Дартс”-ын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, шилдэг тамирчдаа тодрууллаа.
Тэмцээнд оюутнууд өргөнөөр оролцож, оюун ухаан, стратеги сэтгэлгээ, хурд, мэдрэмжийг шаардсан төрөл бүрийн ур чадвараараа өрсөлдөв. Шатар, даам, дартсын төрлүүдээр авьяас билэг, оюуны чадамжаараа бусдыгаа манлайлан амжилт гаргасан оюутнууд тодорсон нь сургуулийн спорт, оюуны хөгжлийг дэмжсэн чухал арга хэмжээ боллоо.
Их Засаг Их Сургууль тэмцээнд идэвхтэй оролцсон бүх оюутнууддаа баяр хүргэж, шилдгүүддээ цаашдын амжилт, хөгжил дэвшлийг хүсэн ерөөж байна.