Blog
🐎 XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн мэнд хүргэе!

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн босгон дээр сурч мэдэхийн хүслээр жигүүрлэсэн оюутан залуус, Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллан амьдарч буй үе үеийн төгсөгчид, эрхэм хүндэт багш, ажилтан та бүхэндээ сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж байна.

Улиран одож буй жилийг амжилт бүтээл, хичээл зүтгэлээр дүүрэн үдэж, айлчлан ирж буй Гал Морин жилдээ:

  • Элгээрээ энх амгалан,
  • Төрлөөрөө түвшин амгалан,
  • Ажил үйлс нь өөдрөг,
  • Амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Шинэ ондоо эрч хүч, тэмүүлэл дүүрэн байж, сурч боловсрох их үйлс тань улам өргөжин тэлэх болтугай.

🎊 Сар шинэдээ сайхан шинэлээрэй! 🎊