Их Засаг Их Сургуулийн Аюулгүй байдал, хууль сахиулахын сургуулийн 2024 оны төгсөгч Э.Бат-Очир олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд тодоор манлайлан, хүний амь аварсан гавьяатай үйлдлээрээ олны талархлыг хүлээж байна.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэд ахлагч Э.Бат-Очир 2024 оны 11-р сарын 1-ний өдөр Туул голын Зайсангийн гүүр орчимд голд живж 1 км орчим урссан хүнийг амжилттай аварчээ.
Алба хаагч Э.Бат-Очир нь нөхцөл байдлыг шуурхай үнэлж, амь насыг аврах ажиллагааг эрсдэлтэй нөхцөлд шууд эхлүүлэн иргэний амийг хамгаалж чадсан нь түүний мэргэжлийн ур чадвар, эр зоригийн тод илрэл боллоо.
Их Засаг их сургуулийн хамт олон төгсөгчийнхөө амь насыг аврах эрхэм үйлсийг бахархан үнэлж, цаашдын ажил, албанд нь өндөр амжилт хүсэж байна.