Их Засаг Их Сургуулийн Аюулгүй байдал, Хууль сахиулахын сургууль 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдөр намрын улирлын “Дүнгийн хурал”-аа амжилттай зохион байгууллаа.
Хурлын үеэр сургалтын явц, хичээлийн үр дүн, оюутнуудын хичээллэг болон сахилга, амжилт бүтээлийн тайлан танилцуулагдаж, багш, удирдлага, оюутнууд сургалтын чанарыг сайжруулах талаар санал солилцов. Мөн шилдэг анги, идэвхтэй оюутнуудыг шалгаруулан урамшуулсан нь оюутнуудын эрч хүч, хичээл зүтгэлийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр боллоо.
Их Засагийн хамт олон энэ удаагийн дүнгийн хурлыг амжилттай зохион байгуулсан багш, оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сургалтын үйл ажиллагаанд нь амжилт хүсэн ерөөж байна.