Blog
Их Засаг Аюулгүй байдал, хууль сахиулахын сургуулийн “Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа

Их Засаг Их Сургуулийн Аюулгүй байдал, хууль сахиулахын сургууль 2025 оны 11 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд оюутнуудын дунд “Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд сургуулийн төрөл бүрийн анги, бүлгийн багууд идэвхтэй оролцож, хурд хүч, авхаалж самбаа, багийн ажиллагаагаар өрсөлдөв. Оюутнуудын спортын ур чадвар нэмэгдүүлж, эрүүл мэндийг дэмжих, хамтын ажиллагааг батжуулах зорилготой уг тэмцээн нь өндөр зохион байгуулалттай, өргөн хүрээнд болж өнгөрлөө.

Их Засагийн хамт олон тэмцээнд оролцсон бүх баг тамирчиддаа спортын амжилт болон цаашдын хөгжилд нь амжилт хүсэн ерөөе.

Image