2025 оны 10 дугаар сарын 2-нд спортын түүхэн амжилт бүртгэгдэж, Их Засаг Их Сургуулийн 326В бүлгийн оюутан Б.Алтанчимэг холимог тулааны анхны залуучуудын дэлхийн аварга болж, Монголын нэрийг олон улсад өндөрт өргөлөө.
Б.Алтанчимэг нь тулааны өндөр ур чадвар, тэсвэр тэвчээр, бэлтгэлийн зохион байгуулалт, тактикийн оновчтой шийдлээрээ өрсөлдөгчөө давж, дэлхийн аваргын алтан медаль хүртсэн нь Монголын залуучуудын спортын хөгжилд чухал гавьяа боллоо.
Их Засаг Их Сургуулийн багш, хамт олон дэлхийн тавцанд бахархалтайгаар амжилт гаргасан оюутандаа халуун баяр хүргэж, цаашдын спортын замналд нь улам өндөр амжилт хүсэн ерөөж байна.
