⚖️ Их Засаг Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн багш, оюутнууд "Ном хандивлах аян"-д нэгдэж хууль зүйн мэргэжлийн чиглэлийн 870 орчим номыг Төв номын сандаа хандивлалаа.
📚 Хандивласан номын 90 гаруй хувь нь мэргэжлийн чиглэлийн, сүүлийн 10 жилийн дотор хэвлэгдсэн бүтээлүүд байсан нь оюутнуудын хичээл, сургалт болон эрдэм шинжилгээний ажилд ашиглагдах өндөр ач холбогдолтой боллоо.
🌟 Аянд идэвхтэй оролцсон нийт багш, оюутнууддаа талархал илэрхийлье.
🌟 Номын цагаан буян дэлгэрч, мэдлэгийн эх булаг арвижих болтугай.