Blog
“Smart Student – 2025” Оюутан угтах өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

Их Засаг Их Сургуулийн Аюулгүй байдал, Хууль сахиулахын сургууль 2025–2026 оны хичээлийн жилд шинээр элссэн оюутнууддаа зориулан 2025 оны 09 дүгээр сарын 05-нд “Оюутан угтах өдөрлөг – Smart Student 2025”-ийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр оюутан залууст шаардлагатай олон үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн хүргэсэн бөгөөд үүнд:

  • Оюутанд хэрэгцээтэй үйлчилгээ, мэдээлэл
  • Чөлөөт цагийн хөтөлбөр
  • Тэтгэлэг, урамшууллын мэдээлэл
  • Оюутны клуб, дугуйлангийн бүртгэл

гэсэн чиглэлүүд багтсан юм. Ингэснээр шинээр элссэн оюутнууд сургуулийн орчин, боломж, дэмжлэгийн тогтолцоотой бүрэн танилцах боломжтой боллоо.

Мөн тус сургуулийн төгсөгчид өдөрлөгт оролцож, шинэхэн оюутан дүү нартаа мэргэжлийн зөвлөгөө өгч, хичээл сургалт, ирээдүйн хөгжлийн талаар урам зориг, чиглэл өгсөн нь арга хэмжээг улам үр дүнтэй болголоо.

Их Засаг Аюулгүй байдал, Хууль сахиулахын сургууль шинэ элсэгч оюутнууддаа амжилт хүсэж, шинэ хичээлийн жилийн гэгээтэй, бүтээлч эхлэлийг ийнхүү амжилттай эхлүүллээ.

Image