“Их Засаг” Их Сургууль нь олон улсын хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын тэргүүлэх их, дээд сургуулиудтай эрдэм шинжилгээ, судалгаа, бакалаврын 2+2, магистрын 1+1 хөтөлбөр, багш болон оюутан солилцоо зэрэг олон чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирсэн билээ.
Энэ уламжлалыг үргэлжлүүлэн 2024 оноос хойш БНСУ-ын Дэгү Хаани их сургуультай хамтран эрдэм шинжилгээ, судалгаа, багш, оюутны богино хугацааны сургалт, мөн анагаах ухааны чиглэлийн хамтарсан судалгааны ажил зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна.
Хоёр сургуулийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2025 оны 10-р сарын 18-нд амжилттай болж өндөрлөлөө.
Уулзалт, гарын үсэг зурах үйл ажиллагаанд:
Харин Дэгү Хаани их сургуулийн талаас:
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр сургууль нь БНСУ-ын Боловсролын яамнаас дэмжин хэрэгжүүлж буй “Глокал их сургууль 30” хөтөлбөрийн хүрээнд олон улсын хамтарсан “K-MEDI Торгоны зам” судалгааны төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Тус төсөл нь ногоон цайны хандны мэдрэлийн эсийг хамгаалах үйлчлэл, түүнд суурилсан функциональ бүтээгдэхүүн боловсруулах, мөн түүхий эдийн инновацын судалгаа хийх зорилготой бөгөөд уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулсан өндөр ач холбогдолтой судалгааны ажил юм.